Бүртгэл устгах журам
Энэхүү журам нь Дефикс ХХК-ийн хүргэлтийн жолоочийн аппликейшнийг ашиглаж буй хэрэглэгч (жолооч) өөрийн бүртгэлээ хэрхэн устгах, устгасан тохиолдолд ямар нөхцөл үйлчлэх талаар тайлбарлана.
1. Бүртгэл устгах хүсэлт гаргах
- И-мэйлээр албан ёсоор хүсэлт илгээж бүртгэлээ устгуулах боломжтой.
- Устгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор бүртгэлийг устгана.
2. Бүртгэл устгасны дараах үр дагавар
- Бүртгэл устгасан тохиолдолд аппликейшнд дахин нэвтрэх боломжгүй болно.
- Өмнө гүйцэтгэсэн хүргэлтийн захиалгууд, түүх хадгалагдах боломжтой (хууль зүйн үндэслэлээр).
- Устгасан бүртгэлийг сэргээх боломжгүй.
- Банкны тооцоолол, цалин, урамшуулалтай холбоотой асуудал байх бол бүртгэл устгахаасаа өмнө компанитай холбогдоно уу.
3. Мэдээлэл устгах, хадгалах
- Бүртгэлийг устгасны дараа таны хувийн мэдээлэл хуульд заасан хугацаанд хадгалагдаж болох бөгөөд энэ хугацаа дуусмагц бүрэн устгана.
- Зөвхөн хууль, эрх зүйн үндэслэлээр хадгалах шаардлагатай мэдээлэл үлдэж болно.
4. Холбоо барих
Та бүртгэл устгах, мэдээлэл устгах хүсэлт, асуулга, санал, гомдол гаргах бол дараах хаягаар холбогдоно уу:
Defix LLC,
[email protected]
[email protected]